2012 онд Холливудад олон хүүхэд төрсөн жил байжээ. Гэхдээ олны танил эрхмүүд зарим тохиолдолд паппарацийн дурангаас хүүхдээ нуух гэж нэлээд зовдог бололтой. Ямартай ч өнгөрсөн онд бидний танил ямар одод хүүхэдтэй болсон талаар зургийг нь толилуулж байна.
Дуучин Аделийн хувьд өнгөрсөн оны аравдугаар сард хүүтэй болсон билээ. Тэрбээр Саймон Конекитой гэр бүл болж баячуудын эгнээнд нэгдсэн байна. Харин түүний хувьд хүүгийнхээ царайг паппарациудаас хамгийн ихээр нууж буй одуудын нэг аж. 
Реалити шоуны од Ким Кардашианы эгч Куртни Кардашиан өнгөрсөн онд хоёр дахь хүүхдээ төрүүлжээ. 
Америкийн жүжигчин Женнифер Гарнер нөхөр Бен Аффлекийн хамтаар өнгөрөгч хоёрдугаар сард анхны хүүгээ угтан авсан билээ. Тэд анхны хүүдээ Самуэл гэж нэрлэсэн байна. 
Жүжигчин Жессика Симпсон сүйт залуу Эрик Жоннсон нар өнгөрөгч тавдугаар сард эх, эцэг болсон юм. Тэд өөрсдийн вэб хуудсандаа гэр бүлээрээ инээмсэглэн авахуулсан жаргалтай зургаа оруулжээ. 
Дуучин Беойнси, Жэй-Зи нар өнгөрөгч нэгдүгээр сард Blue Ivy Carter гэх охинтой болж, олны анхаарлыг татсан юм. 
Америкийн жүжигчин Алисон Ханниган өнгөрөгч тавдугаар сард хоёр дахь охин Кеевагаа өлгийдөн авсан юм. Жүжигчин бүсгүй хоёр хүүхэд, нөхрийн хамт өнгөрөгч аравдугаар сард Халлувины баярт оролцсон байна. 
Алдарт жүжигчин, сайхан бүсгүйчүүдийн нэг Хилари Дафф өнгөрөгч арваннэгдүгээр сард долоон сартай хүүгээ дагуулан Лос Анжелест алхаж буй үеийн зураг. Жүжигчин бүсгүй өнгөрөгч гуравдугаар сард хүүхэдтэй болжээ. 
Жүжигчин Магги Гилленхаал хоёр дахь охиноо өнгөрсөн онд өлгийдөн авчээ. Харин тэрбээр хүүхдийнхээ царайг улайм цайм нуудаг гэнэ. Гадуур явахдаа байнга охиныхоо царайг нуудаг аж. 
Америкийн жүжигчин, модель Ума Турман хүүхдийнхээ царайг үргэлж нуудаг одуудын нэг аж.
Эх сурвалж: www.mminfo.mn
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана