“Цэцгийн хүлэмж” киногоороо үзэгчдийн танил болсон Солонгосын жүжигчин Чой Жин Сил дөрвөн жилийн өмнө амиа хорлож, шүтэн бишрэгчдээ цочирдуулж байсан. Гэтэл өчигдөр жүжигчний экс нөхөр бейсболлын тамирчин Чо Сун Мин мөн амиа хорлосон байхыг олсон байна. Жүжигчин Чой Жин Сил, Чо Сун Мин нар 2000 онд дуулиантайгаар хуримлаж, дөрвөн жил хамт амьдарсны эцэст бас л шуугиантайгаар салсан юм. Гэр бүлээ цуцлуулснаас хойш олон төрлийн бизнес эрхэлж алдаж онож явсан жүжигчин одоогоос дөрвөн жилийн өмнө амиа хорлож, хоёр хүүхдээ өнчрүүлсэн юм. Харамсалтай нь, хүүхдүүд дөрвөн жилийн дараа аавыгаа ч бас алдлаа. 40 настай байсан Чо Сун Мин найз бүсгүйнхээ гэрт амиа хорлосон байхад нь олсон байна. Тэрээр ээждээ болон найз бүсгүйдээ хоёуланд нь мессеж илгээсэн байжээ. Түүний амьдралаа төгсгөх болсон шалтгаан нь найз бүсгүй нь түүнийг орхино гэснээс болсон хэмээн хэвлэлүүд мэдээлж байгаа аж. Өмнө нь, бейсболлын сайн тамирчин явсан Чо Сун Мин нэгэн жижиг баг дасгалжуулдаг байжээ.
Тэрээр жүжигчин эхнэрээсээ хэл амтайхан салсны дараа, мөн Чой Жин Сил амиа хорлосны дараа олон нийтийн шүүмжлэлийн бай болж байсан юм. Түүнийг жүжигчний золгүй амьдралын буруутан, хөрөнгийг нь авах гэлээ хэмээн олон нийт шүүмжилж байжээ.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ