Дэлхий даяар нэр нь түгсэн үзэсгэлэнт бүсгүй Анжелина Жоли одоо 38 настай. Ид залуу насан дээрээ явж буй жүжигчин бүсгүй өдгөө 40 шахам кинонд дүр бүтээж, нэг Оскар, гурван Алтан бөмбөрцгийн эзэн болж, гурван удаа гэрлэж, зургаан хүүхдийн ээж болжээ.
Жоли жүжигчин аавын охин. Гэхдээ Жон Войт гэдэг жүжигчин эцгийнхээ нэрээр кино ертөнцөд гарч ирэхийг тэр анхнаасаа хүсээгүй. Ээжийг нь хуурч, өөр эмэгтэйг сонгосон эцгээ уучилж чаддаггүй Жоли одоо ч аавтайгаа таарамжгүй харилцаатай, сүүлийн хэдэн жил утсаар яриагүй гэдэг.
Калифорнийн Лос-Анжелос хотын унаган охин тэрээр эцгийнхээ талаас Герман, эхийнхээ талаас Франц, Канад гаралтай.
Өсвөр насандаа Жолигийн сэтгэл санаа байнга тавгүйтэж, өөрийгөө зүсч гэмтээдэг муу зуршилтай болжээ. Хутга, хурц иртэй зүйлээр өөрийгөө зүсч, өвчин мэдрэхдээ амьд байгаагаа мэдэх гэж тэгдэг байсан юм хэмээн тэр хожим ярьсан удаатай. Түүний энэ зуршлыг аавынх нь 2002 онд “Access Hollywood” сэтгүүлд өгсөн “Жоли сэтгэцийн өвчтэй” гэсэн ярилцлага дэврээж, түүний сэтгэлгээ эрүүл бус ч байж магадгүй гэсэн яриа газар авсан. Харин энэ ярилцлагын дараа тэр аавтайгаа бүрмөсөн харилцаагаа тасалж, гэр бүл гэдэг зөвхөн мах цусаар холбогддоггүй юм гэж ярьсан байдаг.
Жоли 16 настайдаа театрт анхныхаа жүжигт тоглож, өвсөр насандаа ахтайгаа хамт таван ч кинонд тоглож амжжээ. Гэхдээ түүний мэргэжлийн жүжигчний карьер 1993 онд “Киборг” киногоор эхэлсэн. Харин түүнд АНУ-д нэрд гарах боломжийг 1997 онд тоглосон “Жорж Уоллес” киноны туслах дүр олгосон юм. 1990-ээд оны дундуур нэлээд хэдэн кинонд тоглож, Эмми, Алтан бөмбөрцгийн шагнал гардаад байсан тэрээр гэнэт карьераа орхиж, Нью-Йоркийн их сургуульд кино найруулагч, зохиолчийн мэргэжлээр суралцжээ. 1998 онд Жоли кино урлагт эргэн ирж, Дензел Вашингтонтой хамт “Яс цуглуулагч” хэмээх детектив кинонд тоглов. Хэсэг завсарласны дараа тоглосон туслах дүрүүд нь кино шүүмжлэгчдээс ердөө сайн үнэлгээ авахгүй байсаар 2001 онд “Булш ухагч” киноны Лара Крофтын дүрээр тэсрэлт хийсэн юм. 275 сая ам.долларын ашиг олсон энэ киноны тухай шүүмжлэгчид “А.Жоли Лара Крофтын дүрийг бүтээх гэж л төржээ” гэж тодорхойлсон байдаг.
Жолигийн амьдралд орж ирсэн гурван эрэгтэй нь бүгд кинонд хамтран тоглосон жүжигчид байдаг.
Гэвч энэ бүхэн А.Жолигийн хувийн амьдралын хамгийн том шуугиан хараахан биш байлаа. 2005 онд А.Жоли шоу бизнесийн ертөнцөд бөмбөг мэт тэсэрсэн дуулиан тарьсан нь Брэд Питт байв. Холливудын хамгийн сайхан залуусын нэг Брэд Питтийг эхнэр Женнифер Энистоноос салгаж, өөртөө татсан гэж түүний тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ам уралдан шуугьж, зарим нэг нь шүүмжилж байлаа. Брэд Питт, Анжелина Жоли хоёрын дурлалын түүх “Ноён, хатагтай Смит” киноноос эхэлжээ.
Хожим нь А.Жоли энэ тухай ярихдаа “Бид кинонд тоглож байхдаа л бие биедээ дурласан. Бид салж болохгүй хос шиг санагдаж байсан ч тэр гэр бүлтэй хүн учраас би дотроо тэсээд өнгөрсөн. Харин түүнийг эхнэрээсээ салсны дараа бид эргэж уулзсан. Аав маань ээжийг хуурсныг насан туршдаа уучилж чаддаггүй учраас гэр бүлтэй хүнтэй холбоо тогтооно гэдэг миний хувьд хэзээ ч хүлээн зөвшөөрөшгүй зүйл. Би гэр бүлээ хуурдаг эрэгтэйд сэтгэл алдрахгүй байсан” гэж дээрх яриаг няцаасан юм. Тэд эхэндээ хайр сэтгэлийн холбоотой гэдгээ нууцалдаг байсан ч Б.Питт Ж.Энистоноос гэр бүлээ цуцлуулсны дараа хамт далайн эрэгт амарч байгаа нь паппарацын дуранд өртсөнөөр тэдний харилцаа бүхэнд ил болж, хүмүүс тэднийг Бранжелина гэж нэрлэх болсон. Гэвч тэд одоо ч хуримаа хийгээгүй, хамтран амьдрагч гэдэг тодотголтой хос хэвээр үлджээ.
2002 онд Жоли долоон сартай Мэддокс хүүг Камбожийн асрамжийн газраас өргөж авсан юм. Тэрээр “Томб Райдер” киноны зураг авалтын үеэр хоёр удаа Камбожид очихдоо тэндээс хүүхэд үрчилж авахаар шийдсэн байна. Тэрээр том хүүгийнхээ тухай “Мэддокс намайг эх хүн болгосон” гэж хэлсэн байдаг. Үүнээс гурван жилийн дараа Жоли Этиопоос зургаан сартай Захара охиноо үрчилж авсан. Анхны хүүхдээ авахдаа тэр ганц бие байсан бол Захараг гэртээ авчрахдаа Жоли-Питт гэсэн овгоор охиноо өсгөхөөр шийдсэн байв. Тэдний том хүү Мэддокс ч Питт Жоли хоёроор овоглодог юм. Харь улсын хоёр хүүхдийг өсгөсөн жүжигчин хос 2006 онд төрсөн охин Шилогоо өлгийдөн авсан. Хоёр нэрт жүжигчний мах цусны тасархай болсон Шило охиныг Есүсээс Христийн мэндэлснээс хойшхи хамгийн алдартай хүүхэд гэж нэрлэсэн нь оргүй зүйл ч биш байв. Учир нь, бяцхан охины зургийг хамгийн түрүүнд нийтлэх гэж хэвлэлүүд гурав, дөрвөн сая ам.доллар амалж, Мадам Тусегийн музей Шилогийн баримлыг бүтээсэн нь түүхэндээ хүүхдээр үзвэрээ нэмсэн анхны тохиолдол юм. Тэдний хүүхдийг олон нийт хэтэрхий их сонирхож байснаас Жоли Питт хоёр Африкийн Намибид очиж охиноо төрүүлсэн. 









Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана