Алдарт модел Кристал Харрис “Playboy”-ийг үүсгэн байгуулагч Хьюг Хефнертэй хоёр он солигдох арван хоёр сарын 31-ны баярын орой гэрлэлээ. Хосууд “Playboy”-ийн тансаг харшдаа хэдхэн чухал зочидоо урин нууцлаг гэмээр хуримын ёслол үйлджээ . Энэ тухай Хьюг Хефнер “Twitter”-тээ “Кристал бид хоёр шинэ жилийн баярын өдөр өөрсдийн харшдаа гэрлэсэн. Би энэ бүсгүйд хайртай” гээд хуримын зургаа байршуулсан байна. Харин Кристал Харрис “Өнөөдөр би хатагтай Хефнер боллоо. Үнэхээр аз жаргалтай бас баяр хөөртэй байна” хэмээгээд цахим хуудсууд дахь нэрээ Кристал Хефнер хэмээн өөрчилжээ. Сонирхуулахад хосууд өнгөрсөн 2011 оны зургадугаар сард хуримлахаар тов зарласан ч хуримын ёслолоос хэдхэн хоногийн өмнө сүйт бүсгүй Кристал Харрис нь Хьюг Хефнерээс зугтаж тэд хуримлаж чадаагүй юм тиймээс Хьюг Хефнер сүйт бүсгүй Кристал Харрисаа дахин зугтаалгахгүйн тулд аварга том алмаазан шигтгээтэй сүйн бөгж бэлэглэсэн байна. Өдгөө 86 хүрч байгаа хүргэн болон 26-тай бэр хоёртоо аз жаргал хүсье. Хайр сэтгэлд насны зөрөө хамаагүй ээ гэж…………
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо