Реалити од Ким Кардашиан реппэр Канье Уэсттэй үерхэх болсоор багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл Ким Кардашиан хөл хүнд болж, хосууд анхныхаа хүүхдийг хүлээж байгаа гэнэ. Энэ тухай Канье Уэст -Ситид болсон тоглолтын үеэр таван мянга гаруй шүтэн бишрэгчдэдээ зарлажээ. Түүнчлэн Ким Кардашианы дүү Кортни “Twitter”-тээ “Манай гэр бүл удахгүй өөр нэгэн сахиусан тэнгэрийг хүлээн авна. Энэ үнэхээр сэтгэл хөдөлгөм” гэж бичсэн байна. Мөн Клой Кардашиан “Би Канье болон эгчийнхээ өмнөөс маш их догдолж байна” гэж бичжээ.
Ким Кардашиан, Канье Уэст нар өнгөрсөн жилийн гуравдугаар сараас болзож эхэлсэн байна. Ким 2011 онд сагсан бөмбөгч Крис Хамфристай гэрлэсэн боловч хосууд ердөө 72 хоногийн дараа гэрлэлтээ цуцлуулсан билээ.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ