Өчигдөр “Боловсрол” суваг телевизээс зохион байгуулдаг “Та 5 настай хүүхдээс ухаантай юу?” танин мэдэхүйн нэвтрүүлэгт МУГЖ Алтанцэцэг оролцлоо. Тэгэхдээ 10 асуултны 9 дэх асуулт болох 1-р ангийн хүүхдийн дуу хөгжмийн асуултанд бүдэрч 250,0000 төгрөг хожсон юм. Бидний мэддэг юм шиг хэрнээ анзааралгүй өнгөрдөг танин мэдэхүйн бяцхан асуултанд унасан Алтанцэцэг маань тэрхүү хожсон мөнгөө сайн үйлсэд зориуллаа. Тодруулбал Өнгөрдөг намар орцноос дөнгөж төрсөн 5 хоногтой хүүхдийг сайхан сэтгэлтэй хэдэн залуучууд олж зохих газар нь хүргэж өгч байсан билээ. Тус бичлэгйиг үзсэн МУГЖ дуучин Алтанцэцэгийн сэтгэл нь хөдөлж, нулимс унагаж байсан гэдэг. Тэгвэл өчигдөр Алтанцэцэг нэвтрүүлгээсээ гараад манай сайтын хамт олонтой асрамжийн газраар очиж, эцэг эхдээ хаягдсан ч олон түмнийхээ хайр энэрлээр эрүүл, саруул өсч буй Гэгээнээтэй уулзлаа.
Гэгээнээ хүү одоо 5 сартай бөгөөд нэлээд мяраалаг болжээ. Дуучин бүсгүй маань Гэгээнээд болон бусад хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг тарааж, өөрийнхөө хэмжээгээр тусламжийн гараа сунгасан юм. Ховорхон тавилан болох хүн заяаг олж ирсэн энэ хүү өнөөдөр эцэг, эхгүй ч төр, түмнийхээ хайранд бөөцийлөгдөн өсч байна. Ирээдүйд эх орондоо ач, тусаа үзүүлсэн сайн хүн болохыг үгүйгсгэх аргагүй. Мөн Гэгээнээг болоод бусад хүүхдүүдийг баярлуулсан МУГЖ Алтанцэцэгтээ олон мянган хүүхдүүд болоод ээжүүдийн өмнөөс чин, сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо