Хятадын Хар мөрөн мужийн нийслэл Харбин хотод өмнөд Солонгосын дуучин PSY-г алдарт "Gangnam Style" хит дууныхаа морины бүжгийг хийж буйгаар дууриалган аварга том цасан баримал урлажээ. Харбины Олон улсын мөс, цасан баримлын наадамд зориулан бүтээсэн дуучин PSY-н энэхүү аварга том цасан баримал гудамжинд цугласан олны анхаарлыг ихээр татаж байгаа бөгөөд зохион байгуулагчдын зүгээс дуучин PSY-тай төстэй хүнийг "Gangnam Style" дуун дээр бүжиглүүлэн хүмүүсийг зугаацуулж байгаа гэнэ. 1963 оноос хойш уламжлал болон зохиогдож ирсэн Олон улсын мөс, цасан баримлын наадам албан ёсоор ирэх сарын 5-нд нээлтээ хийхээр товлосон юм байна. Тус наадмын хүрээнд цас, мөсөөр бүтээл туурвигчид олон төрлийн сонирхолтой цас, мөсөн баримлуудыг урлаж, хүмүүсийн нүдийг хужирладаг аж.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ