Попын хаан Майкл Жексоны дүү, дуучин Жанет Жексон өнгөрөгч 2010 оноос хойш үерхэж буй Катарын тэрбумтан Виссам аль-Манатай нууцаар сүй тавьжээ. Өдгөө 37 настай бизнесмен Виссам аль-Мана Жанетад асар том, үнэтэй бөгж бэлэглэн эхнэрээ болох санал тавьсан тухай эх сурвалжууд мэдээлсэн байна. Түүнчлэн Жанет, Виссам нар ирэх хавар Катарт хуримын ёслолоо хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Өдгөө 46 настай поп од Жанет Жексоны тэрбумтан залуутай сүй тавьсан хэдий ч түүний өөрийнх нь хөрөнгө 150 сая ам.доллараар хэмжигддэг байна.
Жанет Жексон 1985 онд багын найз дуучин Жеймс ДеБаржатай гэрлэж байсан ч ердөө сарын дараа гэрлэлтээ цуцлуулж байжээ. Үүний дараа тэрээр 1991 онд бүжигчин, зохиолч, найруулагч Рене Элизондотой нууцаар хуримлаж, хосууд удаан хугацаанд аз жаргалтай амьдарсан боловч 2000 онд гэрлэлтээ цуцлуулсан байна.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ