Сувд гуай “Манга” татав

Admin
Өчигдөр 12 цаг 57 минут

Монголын кино урлагийн хөгжлийг Ардын жүжигчин Сувдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Төрийн соёрхолт жүжигчин маань одоо ч хүртэл ард түмэндээ “Мандухай” хатан хэмээн авгайлуулдаг нэгэн.

 Хэсэг хугацааны өмнө Мандухай хатан маань үсээ сааралаар  будаж хэсэгтээ л шар хэвлэлийн баатар болж байсан. Энэхүү имижд нь олон хүн дургүйцэж байсан ч цагийн аясаар энэхүү үс нь олны нүдэнд хэдийнээ  дасжээ.

Тэрээр саяхны нэгэн шинэ жилийн үйл ажиллагаанд Ардын жүжигчин Сувд гуай маань “Манга” татлаа. Намбандаа таарсан эвлэгхэн хөдөлгөөн хийж, хуран цугласан олны сэтгэлийг хөдөлгөсөн юм.