Продюссор Халиун утсаар яриад завгүй


Урлагийн хүмүүсийн гол тулгуур болсон продюссоруудгүйгээр Монголын урлагийн хөгжлийг төсөөлхөд бэрх биз ээ. Ийм л чухал хүмүүсийн нэг болох продюссор Халиунийг та бүхэнд  толилуулж байна. Сүүлийн үед гарсан нэлээд хамтлаг, дуучдыг урлагийн тэнгэрт од болон гялалзах алхамыг нь хийж өгсөн энэ залуу нь одоогоор тун их ажилтай байгаа бололтой. Хэд хоногийн өмнө UB паласт болсон нэгэн тоглолтын үеэр манай зурагчны дуранд өртсөн юм. Тэгэхдээ цаг, хором бүрийг утсаар ярьж, ажлаа зохьцуулан маш завгүй явж байлаа.