Нэгэн үе Монголынхоо далбааг дэлхийн тавцнаа олонтаа мандуулж байсан Б.Наранбаатар бол Монголын нүүр царай болсон шилдэг тамирчдын нэг. Лондонгийн олимпийн наадамд оролцож ирснийхээ дараа зодог тайлах шийдвэр гаргаад байсан түүнийг салбарын сайд нь спортын их гэр бүлээ удирдаж, хөгжүүлэх том итгэл хүлээлгэсэн. Наранбаатар ч итгэл алдалгүй ажлаа сайн хийж яваа нэгэн.
Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж, спортын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллага, “Тамирчдын зөвлөл” зэргийг үүсгэн байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон бодит ажил хийж ирснээрээ удирдах ажилд шинэдэх хүн биш юм. Тэрбээр МУБИС-ийг 2003 онд чөлөөт бөхийн багш, дасгалжуулагч мэргэжлээр, 2009 онд МУИС-ийг Эрхзүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн боловсрол ч сайтай хүн гэдэг.
Ийн спортын төлөө бие, сэтгэлээр зүтгэж буй Гавьяат тамирчин Наранбаатар нь нэгэн тоглолтын UB паласт эхнэрийн хамт явж байсан юм. Түүнтэй цуг олимпийн аварга, гавьяат тамирчин Бадар-Ууган явж байсан бөгөөд нэлээд жин нэмсэн харагдаж байлаа.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ