Попын домог болсон хамтлагуудын нэг “Spice Girls”-ийн охид өчигдөр Лондоны “The Piccadilly” театрын тайзан дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж, шүтэн бишрэгчдээ баярлууллаа. Милани Браун, Виктория Бэкхэм, Эмма Бантон, Жери Холлиуэлл, Мелани Чисхолм нарын хамтлагийн гишүүд өөрсдийн фэнүүдийг удаан хугацаагаар хүлээлгээд байсан алдарт “Viva Forever” дуугаараа нэрлэсэн мюзиклээ энэ сарын 11-нд албан ёсоор нээсэн нь энэ юм.
Улаан хивсний ёслолоор эхэлсэн мюзиклийн нээлтийн ажиллагаанд хамтлагийн олон мянган фэнүүдээс гадна гэр бүлийнхэн нь ирсэн аж. Хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй бүсгүйчүүд “The Piccadilly”-ийн тайзан дээр мюзиклийнхээ тухай халуун яриа өрнүүлж, гэр бүл, хайрт фэнүүддээ талархлын үгс хэлжээ. Мөн шоуны сэтгэл догдлуулсан мөч бол “Spice Girls”-ийн бүсгүйчүүд тайзан дээр бие биенийгээ халуун дотноор тэвэрч, нулимс унагасан мөч байсан гэнэ.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ