Марат Башаровыг согтуугаар машин жолоодсон гэсэн үндэслэлээр шүүх хурал болох байсан ч шүүгдэгч уг хуралдаанд очсонгүй.
Аравдугаар сарын 11-нд замын цагдаа Башаровын машиныг зогсоогоод шалгахад түүний цусанд согтууруулах ундааны хувь хэмжээ байвал зохих хэмжээнээсээ илүү байсан нь тогтоогджээ. Эл хэрэг явдлаас хойшхон Марат мэдэгдэхдээ, жолоо барих миний эрхийг удаан хугацаагаар хасч, явган явуулахаар тийм аймшигтай юм огт болоогүй гэжээ. Башаров өөрийгөө юунд ч гэм буруу байхгүй гэж үзэж байгаа хэмээн түүний өмгөөлөгч одоо мэдэгдээд байгаа ажээ.
Түүний үйлдсэн хэрэгтэй холбоотой асуудлыг арван нэгдүгээр сарын 9-нд хэлэлцэхээр хойшлуулсан ч тэр бас л очсонгүй. Учир нь тэрээр өч төчнөөн айлчлан тоглолтдоо бэлтгээд тун завгүй байгаа гэнэ. Сайхь жүжигчин өмгөөлөгчтэйгөө нийлэн уг асуудлыг сунжруулах тактик хэрэглэн, мартагнуулахаар үгсэн тохиролцсон бололтой. Ийм аргаар уг хэргийг хэрэгсэхгүй болгуулж, “ард түмний хайртай жүжигчин” -д эх орныхоо өмнө байгуулсан гавьяаны нь төлөө жолоочийн эрхийг нь буцаан олгуулах бодолтой байгаа ажээ.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ