Монголын шилдэг залуусын тоонд зүй ёсоор багтаж яваа Их засаг их сургуулийн захирал Ням-осорын хүү Учрал нь анх МC Темон гэх нэрээр залуусын танил болж байсан нэгэн. Өдгөө боловсролын салбарт өөрийн орон зайг олж харсан дуучин залуу маань эргэлт буцалтгүй эрдэм номын үйлст биеэ зориулах болж, 2010 онд “Royal Academy” нэртэй хувийн сургууль байгуулсан байна. Мөн "Royal HD" залуусын телевиз, "Royal 9.89" радиог санаачлан байгуулсан сүйхээтэй нэгэн. Түүний эхнэр Сэлэнгэ Royal Academy” сургуулийн захирал буюу нөхрийнхөө туслахаар ажилладаг байна. Учрал нь 2008 оны наймдугаар сард хуримаа хийсэн бөгөөд түүний гэргийг бас ч гэж боловсролтой, ухаалаг гэж мэдэх нэг нь ярих юм билээ. Хоёр хосууд маань Мишээл гэх нэг охинтой бөгөөд охин нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг сонгогдон, тангарагаа өргөж байх үед төрсөн учраас ихэд бэлэгшээдэг байна.
Саяхны нэг өдөр хоёр хосууд маань манай зурагчны дуранд хэрхэн өртсөнийг та бүхэнд толилуулъя.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо