Саяхан 50 насны босго алхсан жүжигчин Деми Мур өнгөрсөн лхагва гаригт болсон нэгэн оддын үдэшлэгний үеэр гэрэл зургийн дурангийн өмнө этгээд авир гаргаж, хажууд байсан хүмүүсээ багагүй ичээжээ. Деми Мур үдэшлэгт сүүлийн үед хамт үзэгдэх болсон Вито Шнабел хэмээх залуутай ирсэн ч түүнтэй ганц ч удаа зургаа татуулаагүй, харин Ленни Кравицтай их л дотно яриа үүсгэж харагджээ. Гэвч хөгжмийн хэмнэл, гэрэл зургийн дурангийн өмнө гаргаж буй этгээд хавир, хачин хөдөлгөөн нь хамт суусан залуугаа нэлээд эвгүй байдалд оруулж байжээ. 

Деми Мур гэрэл зурагт гарснаар бол энергийн ундаа уусан боловч согтууруулах ундаа түүнд хэтэрхий нөлөөлсөн бололтой үдэшлэгээс гарахдаа нэлээд согтсон байжээ. Гэвч түүний сэтгэл хөдлөх үедээ гаргасан эвгүй хөдөлгөөнүүд зөвхөн согтууруулах ундаанаас ч бус гэр бүлийн асуудлаас болж сэтгэл санаа нь тогтворгүй байгаатай холбоотой гэж үзэх нь ч байна. Тэрээр нөхөр Эштон Катчераас салсны дараа гурван охин нь ч түүнтэй нэг хэсэг холбоо харилцаагаа тасалж, сэтгэл санаанд нь хүнд цохилт болжээ. 
Деми Мур зургаа авахуулахдаа үсээрээ нүүрээ хааж байжээ






Жорж Клунигийн найз бүсгүй Стэйситэй хамтдаа


Тэрээр Вито хэмээх урлагийн бүтээл наймаалдаг энэ залуутай болздог болсон гэх яриа гараад байгаа.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо