Реалити шоуны од Ким Кардашиан бизнесээ өргөжүүлэхээр булангийн орнуудыг зорьсон ч лалын шашинт ертөнцөд нэр муутай түүнийг тийм ч сайхан уур амьсгал тосч авсангүй. 2007 онд секс бичлэг нь интернэтээр тарж, NBA-гийн од Крис Хамфритай түрхэн зуур гэрлээд салсан гээд Ким Кардашианы тухай таагүй мэдээлэл түүний очсон Бахрейн, Кувейтэд тархжээ. Дээр нь Ким Кардашиан Бахрейны үзэгчидтэй мэндчилж, тэдэнтэй уулзах боломж олгосон ч үүнийхээ төлөө нэг тасалбарын үнийг 500 бахрейн динар буюу 1326 ам.доллараар тогтоосон нь олон хүний дургүйцлийг төрүүлжээ. Гэсэн ч Кардашиан Кувейт дэх Avenues Mall Их дэлгүүрт өөрийн нэрийн дэлгүүрээ нээж, бизнесээ өргөжүүлж амжжээ. “Millions of Milkshake” нэртэй энэ дэлгүүрт сүүний шейк зарах ажээ.

Ийнхүү Ким Кардашианыг лалын ертөнцөд бизнесээ өргөжүүлж явах хойгуур өмнөх гэрлэлтийнх нь тухай ээлжит муу мэдээ дуулдсан байна. Түүний экс нөхөр Крис Хамфри сүй тавихдаа түүнд бэлэглэсэн 20,5 каратын алмаазан шигтгээтэй Lorraine Schwartz-ын хоёр сая ам.долларын үнэтэй бөгжөө буцааж өгөхийг шаардсан төдийгүй тэдний гэрлэлт угаасаа үнэнч ариун байгаагүй гэдгийг шүүхээр хүлээн зөвшөөрүүлэх бодолтой байгааг өмгөөлөгч нь мэдэгджээ. Харин Ким Кардашиан экс нөхрийнхөө өгөөмөр бэлэгт хэтэрхий сэтгэл нь хоргодсон бололтой, өгөхгүй гэж зөрүүдэлсээр байгаа юм.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо