Жүжигчин Леонардо Ди Каприо Малибу дахь тансаг харш бүхий эдлэн газраа 23 сая ам.доллараар худалдахаар болжээ. Тэрбээр 2002 онд зургаан сая ам.доллараар эдлэн газраа худалдаж авсан аж.Харш нь унтлагын долоо, угаалгын зургаан өрөөтэй бөгөөд дотоод засал чимэглэл нь хэт их тансаг биш аж.
Леонардо Ди Каприо “The Wolf of Wall Street” киноны зураг авалтад оролцож байгаа. Нью-Йоркт тэрбээр багагүй хугацаанд амьдарсан бөгөөд ирэх онд үзэгчдийн хүртээл болох шинэ киноны зураг авалтууд нь амжилттай болжээ.Жүжигчин залуу Калифорнийн Малибу дахь эдлэн газраа худалдахаар болсон нь түүний санхүүгийн байдалтай холбоогүй гэнэ.
Тэрбээр Манхаттен дүүргийн “Батерей парк”-т байр худалдаж авчээ.Леонардо Ди Каприо цаашид Нью-Йоркт хэсэг хугацаанд амьдрах учир Малибуд төдийлөн удаан саатахгүй. Тэр Нью-Йоркт ойрын хэдэн сардаа амьдарна хэмээн түүний найз ярьжээ.
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ