САЙХАН БҮСГҮЙ ШАРЛИЗ ТЕРОН АЙМААР БОЛЖЭЭ


ШҮТЭН БИШРЭГЧ НАР НЬ НЭРТ ЖҮЖИГЧИН БҮСГҮЙГ ТАНИЛГҮЙ БҮР БАЛМАГДСАН БАЙНА! 

Шарлиз Терон Холливудын хамгийн дур булаам оддын нэгэнд байнга тооцогдож байсан юм. Гаргууд сайхан шаргал үст бүсгүй нэг л удаа өөрчлөгдсөн бөгөөд “Оскар”-ын шагнал хүртсэн “Мангас” кинонд тоглохын тулд гэнэт бүдүүрсэн билээ. Одоо тэр дахин өөр дээрээ аймшигтай туршилт хийсэн бололтой, юу гэвэл Шарлиз эхлээд үсээ мулз хусуулсан бол, одоо өрвийтөл ургаж байгаа үсээ тас хараар будуулжээ. 37 настай од энэ өдрүүдэд төрөлх Өмнөд Африктаа зочилж байгаа юм. Кафенд гэр бүлийнхнийхээ хамт үдийн зоог барьж байх үеэр папарацци нар нүдэндээ үл итгэн, энэ чинь нөгөө үзэсгэлэн гоо Шарлиз мөн үү? хэмээн гайхацгаажээ. Хуучин мушгиа сайхан үснийх нь оронд одоо хар өнгийн “зарааных шиг” үс жүжигчний толгойг чимж байна. Од нүдний шил зүүсэн байсан ч, түүний арьс тийм ч сайхан биш байгаа нь мэдэгдэж байжээ. Тодруулвал, нүүр нь батга, хүрэн толбоор дүүрсэн байв. Жүжигчин нэг бол наранд эвгүй борлож, эсвэл нүүрнийхээ бижрүүг дарах гэж суурь тосыг буруу түрхсэн бололтой. Шинэ дүр нь Шарлизыг үсээ авахуулахад хүргэсэн бөгөөд жүжигчин “Тэнэг Макс: Замын уур хилэн” гэдэг алдартай киноны ремейкт тоглож байгаа юм. Түүний шинэ дүрээс шүтэн бишрэгч нар нь одыг төвөггүй таньж, түүнээс гарын үсгээ өгөхийг гуйж байжээ. Тэр гэрэл зурагтаа гарын үсэг зурж байсан төдийгүй, шүтэн бишрэгч бүсгүйчүүдтэй хамт зургаа татуулж байв. Терон ээж Гердатай уулзахаар кафед ирсэн байна. Тэд ширээний ард сууж, захиалсан хоолоо хүлээх зуур нэг нэг бокал шампань дарс уужээ. Одоо Шарлизад амрах зав бараг байхгүй байгаа бөгөөд тэр сайн жүжигчин төдийгүй, залуу ээж юм. Энэ оны гуравдугаар сард жүжигчин хүү үрчилж авчээ. Терон хүүдээ Жексон гэдэг нэр өгсөн байна. - Одоо тэр эрүүл саруул хүүгийн ээж болсондоо баяртай байгаа гэж жүжигчний хэвлэлийн нарийн бичгийн дарга хэлжээ. Шарлизын хувийн амьдрал ч сайн сайхан болжээ. Тэр удаан хугацаагаар ганц бие явсан бөгөөд Шарлиз 9 жил хамтран амьдарсны дараа нөхөр, жүжигчин Стюарт Таунсендээс салсан юм.

 

Тэд Холливудын хамгийн бат бөх, аз жаргалтай хосын нэгэнд тооцогдож байсан билээ. Тероны шинэ нөхөр тийм ч царайлаг биш бөгөөд түүнийг “холливудын сайхан эр” хэмээн хэлэх аргагүй, гэхдээ Шарлизын ойрын хүмүүсийн хэлснээр, шинэ нөхөр нь энгийн, сайхан сэтгэлтэй залуу ажээ. “Америк гэр бүл” цувралын од Эрик Стоунстрит Тероны хань болсон юм. Энэ цувралд Эрик гей болж тоглодог бөгөөд 42 настай жүжигчин сүүлийн хэдэн жил хамт амьдарсан өөрийн найз бүзсгүй Кэтрин Токазаас тун саяхан салсан байна. - Шарлиз, Эрик хоёр маш эвтэй сайхан байгаа. Эхлээд тэд зүгээр л найз нөхөд байсан боловч, яваандаа энэ нь хайр дурлал болсон юм. Эрик тун энгийн инээдэмтэй, Шарлиз түүний тухай сайхан сэтгэгдэлтэй байгаа. Тэдний бүх зүйл дөнгөж л эхэлж байгаа ч, бие биеэ үнэхээр дээдэлдэг гэж шинэ хосын найз нар сэтгүүлчдэд ярьсан байна.