Жүжигчин Оливер Мартинез Холли Берригийн экс найз залууг зоджээ


 

Францын жүжигчин Оливер Мартинез хамтран амьдрагч, жүжигчин Холли Берригийн экс найз залуу Габриэль Аубриг  хөх няц болтол нь зоджээ.

Хэрэг явдал өнгөрсөн долоо хоногт Талархлын баярын өдөр болсон бөгөөд Канадын загвар өмсөгч, модель залуугийн зодуулсан зураг хэвлэлүүдэд өчигдөр нийтлэгдсэн байна. Габриэль Аубри өчигдөр Лос-Анжелесын шүүхэнд хандсан гэж TMZ сайт уламжлав.
36 настай загвар өмсөгч залуу 2005-2010 онд Холли Берритэй амьдарч байсан бөгөөд хосууд Нахла Ариэл хэмээх охинтой болсон юм. Хэвлэлүүдэд тайлбарласнаар Габриэль Аубри нэлээд адайр зантай, жүжигчин бүсгүйд нэг бус удаа гар хүрч байж.

TMZ сайт бичсэнээр экс найз залуу нь 46 настай Оливер Мартинезийг өдсөн гэнэ. Тиймээс франц жүжигчин түүнд хариу барьсан нь энэ.

Габриэль Аубри тайлбарлахдаа “Бидэнд ярилцах асуудал байсан. Би түүний машины ойролцоо явж байв. Гэвч Оливер Мартинез гэнэт цохьсон” гэжээ. Холли Берригийн найз залуугийн ярьснаар зоогийн газар хоол идэж байхад нь Габриэль Аубри түүнийг үгээр хатгасан ажээ. Энэ үед Холли Берри байгаагүй аж.

Габриэль Аубри өмнө нь архи хэтрүүлэн хэрэглэсэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэмээн Канадад баривчлагдаж байжээ.