Виктория Секретийн загвар өмсөгч Анна Вялицинад хаягдсаныхаа дараа дахин хэзээ ч модельтой орооцолдохгүй хэмээн амлаж байсан гэлцдэг дуучин Адам Левин амлалтаасаа буцаж бас нэг Виктория Секретийн сахиусан тэнгэрийг найз бүсгүйгээрээ сонгосон. Тэр бол загвар өмсөгч Бехати Принслоо. Өмнөх загвар өмсөгч найз бүсгүйгээсээ салаад зургаан сарын дотор хоёр дахь модель найз бүсгүйгээ олж авсан тэрээр саяхны нэгэн өдөр Лос Анжелост задгай дээвэртэй машинаараа найз бүсгүйтэйгээ зугаалж явахад нь паппарацууд энэ зургийг авчээ.
33 настай дуучин залуугаас 10 насаар дүү буюу одоо 23-тай Намибийн загвар өмсөгч Бехати зүрхэн хэлбэртэй нүдний шилээр гоёж, Адам Левинд хайр сэтгэлээ илчилжээ. Адам Левиний өмнөх найз бүсгүй Аннагийн тухайд тэд хоёр жил гаруй хамтдаа байсан ч нэг л өдөр түүнд юу ч хэлэлгүйгээр салж буйгаа хэвлэлээр гэнэт зарласан юм. Ингэхдээ Адам Левинтэй хамт байсан нь харалган явдал байсан. Тэр надад огтхон ч анхаарал халамж тавьдаггүй хэмээн шүүмжилж байсан юм. Энэ явдалд Адам шоконд орж, сэтгэл санааны дарамттай үлдсэн ч удалгүй бас нэг модельтой хайр дурлалаа эхлүүлсэн нь Аннатай нэгэн брэндийн нүүр царай болон ажилладаг Бехати юм.

Дашрамд дуулгахад, Адам Левиний “Maroon 5” хамтлаг одоо тав дахь альбомоо хийж байгаа, ирэх хоёрдугаар сараас дэлхийг тойрон аялан тоглолтоо хийх юм байна. 


Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ