“Санахын аялгуу”, “Ботгоны дуу” зэрэг олон сайхан дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан “Эмоушн” буюу “Sweetymotion” хамтлагийн 15 жилийн ой энэ онд тохиож байгаа. Дөрвөн охин эвлэгхэн дуулж, урлагийн өргөөнд орж ирсэнээс хойш өдгөө 15 жил өнгөрчээ. Тэд маань саяхан ирэх арваннэгдүгээр сарын 24-нд буюу өчигдөр улсын циркд 15 жилийн ойн тоглолтоо хийлээ. Энэхүү тоглолт Монголд урьд өмнө нь болж байгаагүй өөлөх юмгүй тоглолт болсон бөгөөд тайзны засалт, зохион байгуулалт нь маш сайн байлаа. Дашрамд дурьдахад, “Эмоушн” хамтлаг байгуулагдаж байх үед дуучин С.Сэрчмаа хоёр жил орчим тэдэнтэй хамтарч уран бүтээл туурвиж байсан байна. Тиймээс түүнийг тоглолтод урьж оролцуулсан байлаа. Мөн дуучин Н.Солонго хамтлагийн 15 жилийн ойд хүндэт зочноор ирсэн байсан юм. Тэд хамтдаа “Ботгоны нүд” дуугаа дуулж үзэгч олондоо барьсан бэлэг барьсан билээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо