1980 оны сүүлээр Монголын нийтийн дууны урлагт урт устэй, солгой гараараа гитар тоглон уянгалаг сайхан хоолойгоор “Амьдрал хайр дээр тогтдог” хэмээн дуулсаар ард түмний сэтгэлийн нандин өргөөнд дуутайгаа заларсан хүн бол яахын аргагүй, ард түмний дуучин Намдагийн Төмөрхуяг билээ. Түүнийг өөрийн хэлэх гэснээ л хэлдэг, бодол цагаан, сэтгэл сайтай нэгэн гэж уран бутээлч нөхөд нь үнэлдэг. Урт үсэнд нь буурал орж нэлээд өтлөх шинжтэй болсон тэрээр гитараасаа одоо болтол салаагүй нэгэн. Өчигдөр хөгжмийн зохиолч найз Б.Магсаржжавынхаа тоглолтонд урилгаар хүрэлцэн ирж Насны намар, Зүрхний уяа хэмээх түмэн олныхоо сэтгэлийн угт мөнхрөн үлдсэн ая, дуугаа эгшилүүллээ. Тийн дуулахад үзэгч олны сэтгэл ихэд хөдөлж алга ташилтын аадар шаагиулж байсан юм. Дашрамд дуулгахад одооний залуус хэдэн дуу дуулаад л СТА болчихдог байхад 30 гаруй жил ард түмэндээ олон сайхан ая барьж, уран бүтээл хийсэн энэ бууралд төр засаг маань сая л нэг юм СТА өгчээ. Гэвч тэр ард түмнийхээ дунд тэр “Гавьяат”.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ