Дэлгэцийн бүтээлд нэлээд дүрийг бүтээсэн чадварлаг залуу уран бүтээлч, жүжигчин Билэгжаргал буюу Бэкэ өөрөө зохиолыг бичиж, найруулан гол дүрд нь тоглосон “Гарал угсаа “киногоо одоо үзэгчдийн хүртээл болгож эхлээд байна. Энэхүү киноны гол дүрд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Т.Баттулга, УДЭТ-ын жүжигчин Л.Баттөр, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, “Х-Түц” хамтлагийн жүжигчин Д.Алдармаа, М.Цэрэндолгор, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин П.Цэрэндавга, Гавьяат жүжигчин Г.Равдан, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Р.Баттогтох зэрэг тайз, дэлгэцийн мундгууд чуулсан нь тус киног чамгүй сайн бүтээл болсныг харуулах бөгөөд тус киног үзсэн хүмүүс ч тун ам сайтай байгаа аж.
Энэхүү киноныхоо нээлтийн үеэр Жүжигчин Билэгжаргал, эхнэр Анхмаа болон жүжигчин Т.Баттулга нарын хамт хүрэлцэн ирсэн юм. Ингэхдээ залуу жүжигчин маань үндэснийхээ малгайг өмссөн нь өөрийн хийсэн уран бүтээлийн утга санааг илтгэх мэт.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо