ДЭМИ МУР 50 НАСНЫХАА ОЙГ ДУБАЙД ТЭМДЭГЛЭВ


Холливудын хамгийн үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйчүүдийн нэгэн болох Дэми Мур 50 насныхаа ойг тэмдэглэв. Сүүлчийн жил нь түүний хувьд хүнд хэцүүхэн өнгөрчээ. Учир нь Эштон Катчераас салж, гэр бүл салгах үйл явц сунжирч, үүний улмаас бухимдан шаналж зүдэрчээ. Гэвч тэрээр улаан дэвсгэр дээгүүр, гэрэл зургийн дуран авайн урдуур  зоригтойгоор “Би жинхэнэ дайчин!” гэсэн шиг инээмсэглэн алхжээ. Үүнийг нь үзсэн хэн ч түүнийг хагас зууныг элээсэн гэж хэлэхээргүй харагджээ. Дэми Мур өөрийнхөө олон асуудлаас жаахан ч атугай хөндийрч, ядаад төрсөн өдрөөрөө алжаалаа тайлахаар тийнхүү шийджээ. Жүжигчин бүсгүй хагас зууныхаа ойг гэрээсээ хол тансаг Дубайд тэмдэглэхээр тэнд очсонд гайхах хэрэггүй гэнэ.Холливудын энэ од Эмирт улсад хүрэлцэн ирж, ойгоо тэмдэглэсэн өөр нэг алдартай эр Оросын олигарх Владислав Доронинтой баярынхаа үеэр зугаалжээ. Дэми Мур сайхь бизнесчийн найз бүсгүй Наоми Кэмбеллийн зохион байгуулсан үдэшлэгт уригдаж оролцсон 200 хүнтэй цуг тэнд цэнгэсэн байна. Дашрамд дурдахад, зочдын дотор мөн Ева Герцигова, Жоржио Армани, Женнифер Лопес гэх зэрэг өөр одууд ч байжээ. The Times сонин Мурын гэрэл зургийг “Твиттерээс” авч нийтэлжээ. Сайхь од энэхүү тансаг арга хэмжээндээ зориулан энэтхэгийн уламжлалт хувцсаар гоёжээ. Дэми Мур 1962 онд Нью Мексик муж улсын Розуэлл гэдэг хотхонд төржээ. Түүний бага насанд эцэг эх нь салж, архичин хойд эцэг нь амиа хорлож үхсэн аж. Тэрээр 16 настайгаасаа эхлэн загварын агентлагт ажилд орж, сургуулиа орхисон байна.

 

“Сүнс”, “Нүцгэн бүсгүй”, “Дайчин Жейн” кинонууд Дэми Мурт алдрыг авчирчээ. Энэ эмэгтэй бол нэг кинонд тоглосны хөлсөнд 200 сая долларын шан хүртсэн анхны жүжигчин болжээ. Мур 1981 онд кинонд анх хүчээ сорьсон бөгөөд үүнээсээ нэг жилийн өмнө нөхөрт гарчээ. Гэвч гэр бүлийн амьдрал нь удаан үргэлжилж чадсангүй. Хоёр дахь удаагаа тэрээр “Хатуу самар” киноны од Брюс Уиллистай гэрлэжээ. Энэ жүжигчин эртэй 13 жил ханилахдаа гурван охин түүнд төрүүлж өгчээ. Гэвч энэ гэрлэлт нь бас л бүтэлгүй болжээ. 2003 онд Дэми Мур холливудын залуу жүжигчин Эштон Катчертай учирсан боловч өнгөрсөн онд тэд салжээ. Энэ үе нь Мурын хувьд ер бусын хүнд бэрх тусчээ.

 

Тэрээр сэтгэл нь хямарч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, охидтойгоо хэрэлдэж маргалдан энэ бүхнийг тэвчин өнгөрүүлэх гэж их зүдэрчээ. Охид нь ч Мурыг орхиж, түүнтэй харилцахаа бүрмөсөн больсон аж. Гэвч охидын хамгийн том нь болох Румер сарын өмнө амжилт олоод байсан эхтэйгээ эвлэрэх гэж оролджээ. Оддын гэр бүлийн хүрээллийн эх сурвалжийн мэдээлснээс үзвэл охины нь анд Жейсон Блейр Румерыг ятгаж, ээжтэйгээ уулзаж бүх явдлын талаар ярилцах хэрэгтэй гэсэн бололтой. Үүний үрээр Румер жүжигчин ээжтэйгээ эвлэрч чадсан аж. Дашрамд дурдахад, сүүлийн үед Дэми Мур аз жаргалтай, итгэл төгс харагдаж, дээдсийн арга хэмжээнүүдэд олонтаа үзэгдэх болсон байна.