Монголын орчин үеийн хөгжмийн урлагт болон залуустаа реп, техно урсгалын анхлан мэдрүүлж байсан Хар сарнай хамтлаг байгуулагдсанаасаа хойш өдгөө 20 гаруй жил болжээ. Харин хамтлагийн гишүүн Маадай нэг хэсэг уран бүтээл гаргалгүй, нам жим байсныг фэн олон нь мэдэж байгаа байх. Тэгвэл Маадай маань сүүлийн үед уран бүтээлийн ажилдаа идэвхтэй орж байгаа бөгөөд оноос өмнө хоёр цомог гаргах гээд тун зав муутай явж байгаа юм банйа.
Эхний цомогт нь реп, техно урсгалын 14 дуу багтаж байгаа бол хоёр дахь цомогт нь Хар сарнай хамтлагийн олныг байлдан дагуулж байсан “Миний захиа” “Дуу минь” “Аз жаргал хүсье” зэрэг дуунаадаа поп аялгуунд оруулан шинэчилж дуулсан дуунууд нь багтсан ажээ. Мөн Тувана, Oки, Цэрэн гэх мэт уран бүтээлчидтэй хамтран дуулсан уран бүтээлээ багтаасан байна. Энэхүү хоёр цомгийнхоо “MIXX MASTER”-ийг Америкт бичүүлсэн нь чанарын өндөр үзүүлэлтэй болж байгаагаар ихэд онцлогтой ажээ. Ийн хэсэг чимээгүй байсан Маадай уран бүтээлийн олз, омгоор дүүрэн тайзнаа эргэн ирж хуучны 8 настай балчираас 80 настай хөгшидийг хүртэл доргиодог тэр хуучны Маадай дахин ирлээ. Амжилт хүсье.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо