Үзэсгэлэнт итали бүсгүй Моника Белуччи бол зөвхөн авьяаслаг жүжигчин төдийгүй, домогт эмэгтэй юм. Учир нь Моникаг тухайн үедээ дэлхий ертөнцөд гоо үзэсгэлэнгийн шинэ өв тэгш төрх байдлыг бэлэглэсэн гэдэг. Өдгөө олон бүсгүй зүгээр л нэг хөөрхөн хүүхэн биш, харин түүн шиг дур булаам сайхан зүс царайтай, туранхай биш, гоё сайхан бие хаатай бүсгүй болохыг хичээдэг байна. Энэ жүжигчин бүсгүйд өдгөө 48 насандаа гоо үзэсгэлэнгээ тэгж хадгалсаар явахад нь чухам юу тийм боломж олгож байдгийг дэлхийн дахинд тааж мэдэхийг оролдсоор байдаг ажээ.
Моника Белуччи одоо Бразилид өөрийнхөө нөхөр Венсан Касселтайгаа цуг тухлан амарч байгаа гэнэ. Энэ гэр бүлийн хос серфинг, капоэйрагаар хичээллэн, Копокабанын тансаг наран шарлагын газар зугаацан жргаж байдаг аж. Паппарацууд сайхь жүжигчдийг анзаарч мэдмэгц, тэд Рио -де- Жанейро дахь Ипанема голын эрэгт байдаг жижиг зоогийн газар руу очдог гэнэ.Моника шанцай, шарсан төмс дуртайяа идэж, тэдгээрийгээ даруулан шар айраг шимэн жаргаж суудаг гэнэ. Үүнээс үзэхэд одууд зөвхөн цагаан хоол л зооглодог юм шиг яриа бодит үнэн байдалд үл нийцэх хоосон цуу яриа бололтой. Үүний учир нь энэ жүжигчин бүсгүй гоо сайхан бие хаагаа хадгалж явахыг хичээхийн сацуу жаахан ч атугай өөрийгөө жаргаахын тулд заримдаа амтлаг хоол, шар айрагнаас татгалздаггүйд оршдог байж ч болох юм.
Дашрамд дурдахад Моникад хайр сэтгэл, илчлэг хоол орчин үеийн шинэ загварын сэтгүүдэд байн байн зургаа татуулахад саад болдоггүй байна. Италийн энэ алдартай жүжигчин эмэгтэй өөрийнөө илэн далангүй дүр зургуудаараа шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг үргэлж баясгаж байдаг ажээ. Моникагийн нүүрэнд үрчлээ нэмэгдсээр байгаа хэдий ч өдгөө урьдынхаа адилаар гоо үзэсгэлэнтэй хэвээр манай гарагийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн нэгэн хэмээн тооцогдсон хэвээр байгаа ажБелуччи саяхан италийн Vogue сэтгүүлд зориулагдсан гэрэл зургийн нээлттэй тэмцээнд оролцсон бөгөөд тэрээр Дольче, Габбаны маркийн ээлжит цуглуулгын “нүүр царай” болж чадсан байна.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ