Урлагаас улс төр лүү тэмүүлэх Хаянаа


МАН-ын Залуучуудын холбоог социалист байх үеэс нь хүчин зүтгэж ирсэн “Номин Талст”-ын дуучин Хаянаа МАН-д тун ч элэгтэй нэгэн. Энэ намар хамтлагийнхаа  15 жилийн ойн дараа урлагаасаа хөндийрч улс төрд нэг мөсөн эргэлт буцалтгүйгээр орж байгаа гэнэ. . 

 

Тэрбээр одоо болох гэж буй орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр болсон бөгөөд БЗД-ийн 26-р хорооноос иргэдийн хуралд хүч үзэж байгаа билээ.Сонгуулийн ажилдаа бэлдээд зав муутай байгаа хэдий ч UB паласт болсон нэгэн тоглолтын үеэр эхнэрийн хамт хүрэлцэн ирсэн байлаа.