Этгээд хэв маяг бүхий хувцаслалт, хит дуунуудаараа үргэлж анхаарлын төвд байдаг дуучин Лэди Гага бусад хүмүүсийн шүүмжлэл, дургүйцлийг тэр бүр ойшоодоггүй нэгэн билээ. Гэхдээ алдарт дуучин маань сүүлийн үед мэдэгдэхүйц хэмжээгээр жин нэмснээсээ болж хүмүүсээс таргалсан гэх үг их сонсчээ. Лэди Гага хүмүүсийн энэхүү үгийг эмзэглэж хүлээж аваагүй ч өөрийнх нь биеийн жинд бусад хүмүүс хэт их анхаарал хандуулж байгааг шүүмжилж, биеийн жингийн тал дээр Британийн дуучин Адельтэй барьцсан байна.
Лэди Гага энэ талаар нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би жин нэмсэн хэдэн зургаа интернэтэд тавьсны дараа хүмүүс бүгд л намайг таргалжээ гэх болсон. Манай ээж хүртэл над руу залгаж, “Чи чинь жин нэмээ юу даа?” гэж асуусан. Харин би хариуд нь “Хүн болгон надад жин нэмсэн байна гэж хэлэх юм. Энэ бол миний хувьд асуудал биш. Хүмүүс намайг тарган гэж хэлсэн ч би тоохгүй” гэсэн. Үнэнийг хэлэхэд би 13 кг жин нэмсэн. Гэхдээ Адель надаас илүү тарган ш дээ. Тийм атал хүмүүс Аделийн биеийн жингийн тухай юу ч ярьдаггүй” гэж барьцжээ. Мөн цааш нь тэрээр Аделийн өөртөө итгэлтэй байдлыг биширдэг тухай болон дотоод гоо сайхны тухай ярьсан байна.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо