Мадоннагийн охин гэрээсээ бүрмөсөн явжээ


-Лурдес Мария үүнээс хойш ээжээсээ тусдаа амьдарна-

“Намайг жирэмсэн болгосон эрд сая ам.доллар өгнө” хэмээх алдарт амлалтынх нь үр дүн болон мэндэлсэн охин Лурдес Мария нь Мадоннагаас тусдаа амьдрахаар болжээ. Дуучин Мадонна жүжигчин Шон Пеннээс салснаасаа хойш маш олон эртэй янаг амрагийн харьцаатай байсан бөгөөд шүүмжилсэн хүмүүсийн амыг “Үр удмаа үлдээхийн тулд ингэж байна” хэмээн аргацадаг байсан билээ. Улмаар “Намайг жирэмсэн болгож чадсан хүнд сая ам.доллар өгнө” хэмээн амалж, тэр нь дэлхий даяар шуугиан тарьж байсан. Түүний амлалт ч талаар болсонгүй, Карлос Леон хэмээх өнгөт арьстан залуу түүнийг жирэмсэн болгож дөнгөсөн юм. Лурдес Мария Чикконе Леон хэмээх сонсголонт нэрийг авсан охин төрсөн цагаасаа эхлэн ээжийнхээ амьдралыг гийгүүлэх болсон юм. Гэвч цаг хугацаа өнөгрөхийн хэрээр Мадонна охиныхоо амьдралыг харлуулах болжээ. Тэрбээр ээжээсээ тусдаа амьдрахыг эртнээс хүсч байсан аж. Энэ хүсэл нь ч биелж, өдгөө тэрбээр “эрх чөлөө үнэртүүлсээр” гэрээсээ явсан байна. Ээжийнхээ тогтоож өгсөн олон дүрэм журмыг билүүлсээр залхаад ийнхүү 16 насандаа өөрийнхөө амьдралыг олохоор гарч өгчээ. Уг нь Мадонна охиноо 18 нас хүртэл нь хамт амьдарна гэж боддог байсан ч хэтэрхий яршигтай, зан нь ийнхүү охиныг нь залхаасан байна. Ийм байдлаар явсаар охиноо өөрөөсөө залхаахыг мэдэрсэн дуучин бүсгүй охиноо суллаж явуулахаар өөрөө шийджээ. Лурдес энэ сарын 14-нд 16 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн байна. Энэ үед ээж нь аялан тоглолтоор яваад завгүй байсан ч охиныхоо удаан хүсч хүлээсэн бэлэг болох Манхэттэнд байр авч өгсөн гэдгээ дуулгажээ. Лурдес хэд хоногийн турш өөрийн гэсэн байрандаа засвар хийлгэж, өөрийнхөөрөө болгон ихэд баяр хөөртэй байгаа аж. Харин хэнтэй амьдрахаа одоогоор шийдээгүй байгаа ажээ.