Миссээс уйдаж хөтлөгч бүсгүйг сонгосон Чингүүн


Загвар өмсөгч А.Чингүүн өөрийн багш мисс Содтуяатай хамтран амьдарч хөөрхөн охинтой болсон ч удалгүй салж UBS телевизийн хөтлөгч Н.Ундралтай хайрын романс үүсгэн хамтран амьдрах болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Өдгөө хоёр дахь хүүхдийн аав болоод буй Чингүүний сонголтыг зарим нэг хүмүүс эд хөрөнгөтэй холбон ярьдаг. Охиноо өнчрүүлж чадсан хүн дахин тийм үйлдэл гаргахаас буцахгүй хэмээн ярьдагч загвар өмсөгч залуу маань үүнийг үгүйсгэх мэт эхнэр Ундралынхаа хөргийг биедээ шивэн мөнхөлж, халамж хайраар дутаахгүй ихэд хичээж яваа сурагтай. Мөн түүний хадам аав болох Ням-Осор хүргэндээ тун элэгтэй ханддаг бөгөөд “зочид буудал” бэлэглэж зангарагтай загнасан гэдэг. Хайртай ганц охиных нь хайрыг татсан Чингүүн ч бийлэгжүү хадам аавын хаялаганд болон удаахь эхнэр Ундралынхаа хайранд хөлбөрч яваа аж.