Холливудын од Жастин Тимберлейк хуримын өмнөх хөвгүүдийн үдэшлэг дээр алжаалаа тайлжь амарч байгаа зургийг авах гэж бодсон папарацци нарын камерын өмнө өмдөө шувталжээ.Холливудын жүжигчин, дуучин Жастин Тимберлейк удахгүй жүжигчин бүсгүй Жессика Бильтэй гэрлэх гэж байгаа учир, одоо түүний хуримын өмнөх зугаалга ид үргэлжилж байгаа юм. Эхлээд хэсэг залуу Лас-Вегаст хөгжилдөж, дараа нь Мексикийн Кабо-Сан-Лукас хот руу явцгаажээ.
Жастин Тимберлейк болон түүний найз нарын наадам наргиан тун чиг тайван, соёлтой байсан гэж үүнийг харсан хүмүүс ярьж байна. Гэвч папарацци нар тэднийг усан сангийн хажууд амарч, гольф тоглож байх үеийн нэлээд хэдэн өдөөн хатгасан шинжтэй зургийг авч дөнгөжээ. Залуусын зургийг авч байгааг мэдсэн тэд папарацци нар руу нуруугаа харуулж, шуудагаа шувталсан байна. Жастин Тимберлейк эхлээд найз нарынхаа үйлдлийг дэмжээгүй ч, дараа нь бүх нийтийн цэнгэлдээнийг дэмжин, богино өмдөө жаахан доошлуулжээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо