ЭНЭ ХОС ХОЛЛИВУДАД ХАМГИЙН БАТ БӨХ ГЭР БҮЛҮҮДИЙН НЭГ ХЭМЭЭН ТООЦОГДОЖ БАЙЖЭЭ.
Холливуд гэр бүл салалтын цунамид нэрвэгдэж байх шиг. Тэгэхдээ тэр хүчит давалгаа ганц хоёр жил бус урт удаан үргэлжилсэн хамтын амьдралыг ч бусниулж байна. Хэдхэн хоногийн өмнө гэхэд л жүжигчин Дэнни Де Витто гучин жил ханилсан эхнэрээсээ салж байгаагаа мэдэгдээд авсан. Харин өнөөдөр Рассел Кроу эхнэр Даниель Спенсерээсээ салж байгаа нь тодорхой болов.Ийм сайхан хос хоёр тийшээ болж байгаа тухай мэдээ оддын гэр бүлийн шүтэн бишрэгчид төдийгүй дэлхийн шоу бизнесийг гүн шооконд оруулав:
Кроу ба Спенсерийн холбоо маш бат бөх хэмээн тооцогдож ирсэн бөгөөд уг хос хоорондын зөрчил маргаанаа олонд огт дэлгэдэггүй байсан юм. 48 настай жүжигчин эр Рассел Кроу 43 настай дуучин, жүжигчин Дэниель Спенсертэй 9 жил хууль ёсны гэрлэлттэйгээр хамт амьдарч ирсэн билээ. Ингэж салах болсон шалтгаан нь одоохондоо их бүрхэг байгаа юм. Гэхдээ Расселийн эхнэр Дэниель Спенсер, “Ододтой бүжиглэе” телевизийн шоуны хамтрагч Дэмиан Уайтвудтайтай жиг ургуулсныг уучилж чадаагүйтэй холбоотой байх гэж таамаглацгааж байна. Энэ оны зургаадугаар сард папарацци нар Дэниель Уайтвудтай их л халуун янаг тэврэлдэж байгаа хэд хэдэн зургийг дарсан билээ.
Гэхдээ хэдхэн хоногийн дараа Кроу хайрт эхнэрээ Лос Анжелесийн онгоцны буудалд тосон авч энэ бүх цуу яриаг намжаасан юм. Жүжигчдийн албан ёсны төлөөлөгчид нөхцөл байдалд ямар нэг тайлбар хийгээгүй байна. Одоо Кроу Нью-Йоркод, Дэниель Сиднейд амьдарч байгаа аж. Гэхдээ сүүлийн үеийн зурагнуудаас харахад олон жил хамт амьдарсан ханиасаа хагацаж буйдаа Кроу төдийлэн сэтгэлээр унахгүй байгаа бололтой. Хэд хоногийн өмнө түүнийг Нью-Йоркийн гудамжаар зугаалж явахад зурийг нь авчээ. Жүжигчин эр камер луу бөөн сахал үсэн дундаас маасайтал инээж, ямар нэг юманд санаа нь зовсон шинж огт үгүй байлаа. - Тэр бүсгүйтэй гэрлэх санаа түүнийг анх харахад л надад төрсөн юм гэж Кроу хэлж байсан удаатай. Гэхдээ тэд танилцсанаасаа хойш 13 жилийн дараа хуримласан билээ. Тэд 8 настай Чарльз, 6 настай Теннисон гэж хоёр хүүтэй. Хөвгүүд ээж дээрээ үлдэх бөгөөд тэдний эцэг өөрийн ажил уран бүтээлдээ анхаарлаа төвлөрүүлэхээр шийдсэн нь нэгэнт тодорхой болоод байна.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо