Кети Холмс нөхрөөсөө салсныхаа дараа метрогоор явж байгаа бол Жессика Альба ямагт цагаа хэмнэдэг.Бат-Үүл даргаас авахуулаад Улаанбаатарын ардчилсан дарга нар л нийтийн тээврээр зорчдог бус Холливудын бурхан жүжигчид ч жирийн ард иргэдэд ойр байхыг хичээдэг болсон байна. Саяхан жүжигчин Том Крузын хуучин эхнэр жүжигчин Кети Холмсыг газар доорхи тээврийн хэрэгсэл- метрогоор явж байгаа зургийг даржээ. Холливудын супер од нөхрөөсөө салсныхаа дараа Кети энгийн амьдралаар амьдраад үзэхээр шийдсэн бололтой.Саяхан жүжигчин бүсгүйг Нью-Йоркийн метронд явахыг хүмүүс харсан бөгөөд тэрээр жирийн зорчин явагчдаас тийм ч ялгарахааргүй байжээ. Бараг тал нүүрийг нь тагласан нүдний шил нь түүнийг олны нүдэнд нэг их өртөхгүйг хичээж буйг илтгэж байлаа. Урьдын цагт сэтгүүлчид ийм зиндааны од жүжигчнийг нүүр амаа будалгүй, үсээ ардаа боочихсон, жирийн хувцас хунартай метрогоор явж байна гэж бодож ч чадахгүй байсан.
Түүнд бараа болон бие хамгаалагчид дагалддаг, жолоочтой тансаг лимузин тэрэг… гээд бүх юм байсан Гэвч энэ бүхэн жүжигчин бүсгүйн амьдралыг аз жаргалтай болгоогүй.Салсныхаа дараа Кети Холмс амьдралаа шинээр эхлэх бодолтой байгаагаа нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих нь энэ зүгт хийж байгаа түүний алхмуудын нэг бололтой. Одоо түүний охин Сурид ч үеийн хүүхдүүдтэйгээ харьцаж, эгэл жирийн уур амьсгалд өсөж торних бололцоо бий болсон аж. Дашрамд хэлэхэд Кетигээс гадна бусад одод ч метрогоор таваргадаг байна. Янз бүрийн хотуудын “газар доорхи унаанд” дуучин Рианна, реппер Жей-Зи, жүжигчин Жессика Альба, Клер Дэйнс, Киану Ривз, Жейк Жилленхолл нартай хүмүүс тааралдаж байжээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо