Ард түмнээ өөрийн сайхан дуунуудаараа уярааж, ухааруулж байдаг МУГЖ Жавхлан улс төржих болоод удаж байна. Тэрээр Монгол эх орон, хэл соёлоо хүндэтгэн дээдэлж сайн муугаар хэлүүлж буй Жавхлан юутай ч өөрийнхөө үзэл бодлоос буцахгүй тэмцэн байгаа. Мөн дуунууд нь хүртэл эх орны сэдэвтэй болж, Монголдоо болж бүтэхгүй байгаа асуудлуудыг дуугаараа илэрхийлэн ард олондоо хүргэх болсон. Хэдхэн жилийн өмнө Монголын сайхан орон байсан Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэр нүдний өмнө там болж нутгийн иргэд эх орноосоо бүү хэл хятадын нутаг дэвсгэрээс ундны усаа авч буй эмгэнэлтэй явдал тохиож байна. Үүний эсрэг тууштай тэмцэж, “эх оронч” хөдөлгөөн үүсгэн элэг бүтэн эх нутгийнхаа төлөө мөнгөний донтонгуудтай тэмцэн байна. Түүний хэлсэн үгнээс иш татвал “Ээж шиг ээ энэ эх орныхоо элгийг бүтэн байлгаж, эх орондоо хайр зарлацгаая” хэмээн уриалах болсон нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөндөх болжээ. Монгол нутгийнхаа төлөө сайн муугаар хэлүүлэн зүтгэж яваа түүний үйлс бүтэх болтугай.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ