ЖҮЖИГЧИН БҮСГҮЙ ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХЭД БЭЛЭН БОЛСНОО ЗАРЛАВ.
Мөнхийн ганц бие Кэмерон Диас 40 нас хүрсэн хэдий ч хажуудаа хань ижилгүй, гэр бүлгүй байгаадаа огтхон ч гутардаггүй хэмээн ярьсаар л буй билээ. Жүжигчин бүсгүй ажлаа сайн хийж, улаан хивсэн дээгүүр гал цогтой алхан хувцас загварын сэтгүүлүүдэд зургаа авахуулж байна.
Одын хамгийн сүүлд авахуулсан зурагнууд нилээд халуухан болжээ. Кэмерон Диас Esquire сэтгүүлийн баатар болсон байна. Холливудын дива гэрэл зураг дээр өөрийн хамгийн дуртай дүр болох “муу охин”-ы дүрд хувирсан аж. Татуургатай урт оймс, биеийн нүцгэн хэсгүүд, хурц тод нүүр будалт, зориуд авсан позууд гээд Диаз урьдын адил “секси” харагдана. Дагалдсан ярилцлагад 40 настай од өөрийн нас үс, хүүхдүүдийн тухай бодлоо хуваалцсан байна.
- Анх удаа би амьдралдаа сэтгэл хангалуун, тайван амарлингуй байна. Нас ахина гэдэг бол сайн зүйл, тэр хирээр хүн амьдралын туршлага сууна. Одоо би өмнөхөөсөө илүү ихийг ойлгодог болсон мэт санагдаж байна гэж Диас хэлээд
–Би өөрийнхөө нас тогтож байгааг мэдэрч байна. Бас өөрийгөө таньж мэддэг болсон. Илүү ихийг хийж бүтээх чадвартай болж байна. 40 насандаа би бүх үзүүлэлтээр 25 настайгаасаа илүү өөрийгөө мэдэрч байна гэжээ. Од өөрийгөө гэр бүлийн холбоогоор туших гэж нэг их яарахгүй байгаагаа хүлээжээ.
-Энэ бол миний хамаг анхаарлаа төвлөрүүлдэг зүйл биш. Би 20-той 30-тай байхдаа хүний эхнэр болъё гэж бодож байгаагүй гэсэн байна. Таарч тохирох сайн хүн таараагүй ч юм билүү? Кэмероны өөөрийнх нь хэлж байгаагаар түүнд нэг их хэрэггүй, бусад бүх хүүхнүүдийн адилаар “эр хүний нөмөр нөөлөг”-ийг л мөрөөддөг гэнэ.
- Би намайг халамжилж чадах хүчтэй эр хүнийг л хүсдэг гэж Кэмерон мөрөөдлөө хэлжээ.Хүүхдийн тухайд од түүнтэй түүнгүй тэр өөрийгөө бүрэн бүрэлдсэн эмэгтэй гэж бодож явдгаа хэлсэн байна. Кэмерон:
- Гэхдээ энэ нь би хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна гэсэн үг биш. Ямар ч л гэсэн би тийм ч хөгширчихөөгүй байгаа болохоор эх хүн болох боломж надад байгаа. Тиймээ би … болоход бэлэн гэдгээ мэдэрч байна гэсэн байна.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ