АНУ-д Арнольд Шварценеггерийн “Бүгдийг санах:
Миний амьдралын ер бусын түүх” гэсэн сонин нэртэй дурсамжийн ном худалдаанд гарчээ. 65 настай жүжигчин эр өөрийнхөө тухай өгүүлсэнгүй. Бүх юмыг дүгнэн цэгнэх цаг болоогүй гэж үзсэн бололтой. Дурсамжийн хамгийн со-нирхол татам хуудсууд түүний Мария Шрайвертай хамт өнгөрүүлсэн 25 жилийн хамтын амьдралд зориулагджээ. Зохиогч 2003 онд түүнийг Калифорни мужийн амбан захирагчид нэр дэвшихэд нь Кеннедийн хүчирхэг кланы гишүүн эхнэр нь эрс эсэргүүцэж байсан гэж бичжээ.
Тэрээр зүрхэндээ мэс засал хийлгэсэн Арнольдын эрүүл мэндэд санаа зовж байжээ. Гэхдээ огт санаандгүй байтал хадам ээж нь Шварценеггерийн талд орсноор Мария бууж өгчээ. Арни мөн “Шар толгойт Соня” нэртэй боевик кинонд хамтран тоглосон Бригитта Нильсон гэдэг жүжигчин бүсгүйтэй учир ургуулж байснаа хүлээн зөвшөөрчээ. Урьд нь үүнийгээ тэр үгүйсгэдэг байсан юм. Тэгэхдээ бүр Шварценеггер Мария Шрайвертэй гэр бүл болсон хойноо Бригиттатай унтдаг байжээ. Терминаторын дурсамжтай дурсамжгүй тэр хуримынхаа дараа ч эхнэрээ араар тавихаа зогсоогүйг бид мэдх мэдэх юм хойно доо…
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ