Найруулагч Тим Бёртон ба жүжигчин Хелена Бонем-Картер (“Сармагчингуудын гариг”) эрээн мяраан элдэв шалдивын хувцасны өогүүр шиг харагдаж байна. Энэ хостой Лондонгийн тансаг хороолол Найтсбрижэд тааралдах нь олонтаа. Нутгийн баян тарган язгууртнуудын дунд мань хоёр дөнгөж сая хогийн саван дотроос гарч ирсэн орон гэргүй тэнэмлүүдийг өөрийн эрхгүй санагдуулах аж. Үнэн хэрэгтээ Бертон ба түүний хамтран амьдрагч эхнэрийн банкин дахь данс олон тэгүүдийнхээ жинд дарагдан махийж байгаа бөгөөд тэдний нэр хүндэд Английн хатан хаан хүртэл атаархам билээ.
54 настай кино найруулагчтай 46 настай Хелена 11 жил хамт байгаа юм. Тэд хоёр хүүхэдтэй хэдий ч гэрлэлтээ батлуулж амжаагүй л явна. Тэр бүү хэл хөрш зэргэлдээ ч гэлээ өөр өөр байшинд амьдарцгаадаг гэж байгаа. Ийнхүү леди өөрийн этгээд араншинтай партнер луугаа дотуураа палааж өмсчихөөд бүрх малгай духдуулан очиж яваа нь энэ.
- Тимийн хамрын нум нь мурийчихсан. Тэгээд мань эр аймшигтай хурхирдаг юм хэмээн Бертоноос тусдаа унтдаг шалтгаанаа Хелена тайлбарласан юм. Хүмүүс биднийг жаахан юмтай гэж ярьцгаадаг. Гэхдээ бусад эхнэр нөхрүүд шиг л байнга уулзалдаж байдаг, бид хамтдаа байхдаа сайхан байдаг гэж тэрээр учирлажээ.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ