Америкийн телевизийн реалити шоуны од Ким Кардашиан өчигдөр Майамид болсон Halloween-ий баяраар барын эрээн хувцастай зургаа өөрийн Twitter хуудсанд тавьсныг “Дэйли Ньюс” онцолжээ. Өөрийн сонирхолтой зурагнуудаа үргэлж Twitter-тээ тавин фэнүүдтэйгээ сонин содон үйл явдал бүхнээ нээлттэй хуваалцдаг тэрээр энэхүү өмсгөлөө “Halloween”-ийн хамгийн дур булаам хувцас гэж үзэж байгаа гэнэ.
Ким “Halloween”-ий баяр дээр олныг гайхашруулсан дур булаам хувцас өмсөгчдийн нэг гэдгийг түүний фэнүүд анддаггүй. Тэрээр өнгөрсөн жил Batman-ий цуврал номонд гардагтай төстэй Ivy-ийн хувцас өмсчээ. Кимийн гэр бүл жил бүр үзэсгэлэнт далайн эрэгт “Halloween”-ийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд тэд өмссөн хувцсаараа өрсөлдөж шилдгүүдээ тодруулдаг гэнэ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо