Пароди хамтлагийн элэглэгч Ж.Булган-эрдэнэ 4 дэх үрийнхээ зулай үнэрллээ. Тэрээр нярайлсан эхнэрээ хамтлагийн найзуудын хамт баяртайгаар тосон авч буй нь манай папараци дуранд буулаа. Булган-эрдэнийн эхнэр ийн 4 хүүхэд гаргаж нас залуухнаараа алдарт эхийн 2-р одон хүртэх гэж байна. Баяр дээр баяр гэгчээр бүл нэмсэн “Пароди” хамитлаг 10-р сарын 19-нд анхны бие даасан тоглолтоо үзэгчдэд толилуулахаар болжээ. Тэд дан элэглэлээс бүтсэн бүрэн хэмжээний тоглолт хийх аж. Анх УИХ-ын гишүүн Б.Жаргалсайханыг хачин адилхан дуурайж, элэглэх авьяасаа олонд таниулсан Б.Нямхүү энэхүү тоглолтод УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, дуучин Ноён Бондгор, “Хип хоп” холбооны тэргүүн Баавар зэрэг олон олны танил хүмүүсийг дууриан элэглэх аж. Т.Анхбаярын хувьд дуучин Хонгор , Бат-Эдэнэ нарыг тайзан дээр өөрөө ирсэн мэт адилхан дууриадаг билээ. Харин энэ удаагийн тоглолтондоо жүжигчин Ж.Булган-Эрдэнэ хоёр ч эмэгтэй дуучныг элэглэх аж. Мөн олны танил эрхмүүдийг элэглэл, үзэгчдийн элгийг хатаах сурагтай. Дашрамд дурьдахад, тус хамтлагийнхан ирэх жилээс хамтлагаараа инээдмийн жүжиг, кино хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо