“Жэймс Бонд” цувралын 23 дахь кино “Skyfall” энэ сарын 26-нд Их Британид нээлтээ хийх гэж буй. Эл шинэ анги нь ихээхэн дуулиан тарьж буй ч Аделийн дуулсан саундтрак нь хөгжим сонирхогчдыг үүнээс дутахгүй шуугиулж байна. Тэрбээр 2011 оны нэгдүгээр сараас хойш студийн бичлэгт ороогүй бөгөөд энэ нь “21” цомгоос хойш гаргаж буй анхны бүтээл нь юм.
Аделийн “Skyfall” дууг “Жэймс Бонд” цувралын анхны анги гарсны 50 жилийн ойгоор буюу өнөөдөр албан ёсоор цацаж буй нь энэ. 4.46 минут үргэлжлэх энэ дууны үг, аяыг Адель хөгжмийн зохиолч Пол Эпворттой хамтран бичсэн гэнэ. Ингэснээр Адель “Жэймс Бонд”-ын өмнөх ангиудын дууг дуулсан Мадонна, Нэнси Синатра, Пол Маккартни нарын эгнээнд нэгдэж буй тухай “Биллбоард” сэтгүүл мэдээлэв.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ