Эрүүл мэндийн 198 байгууллагад хяналт шалгаж хийжээ

Moderator
7 цаг 26 минутын өмнө

Энэ онд 198 эрүүл мэндийн байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, эм зүйн тусламж үйлчилгээний хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтын онцлох үр дүнд 147 байгууллагад 1,883 заалт бүхий албан шаардлага хүргүүлсэн байна.

Хэрэглэх хугацаа дууссан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг устгах 12 дүгнэлт гаргажээ.

Зөрчилд үндэслэн нийт 14.3 сая төгрөгийн шийтгэл ногдуулжээ.  Хууль тогтоомжийн хэрэгжилт 71.3 хувьтай үнэлэгдэж, өмнөх оноос 4.4 хувиар өсөв.

Цаашид эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр хяналт шалгалт, мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна