Худалдаа хөгжлийн банкны нэр, логог ашигласан хуурамч мэдээлэл цахим орчинд түгээж байна

Moderator
1 цаг 25 минутын өмнө

Худалдаа хөгжлийн банкны системийн шинэчлэлтэй холбоотойгоор энэ оны 10 дугаар сарын 17–19-ний өдрүүдэд зарим үйлчилгээ түр хугацаанд саатсан.

Системийн шинэчлэлтэй холбоотой тус банкны нэр, логог ашиглаж, “Үйлчилгээ түр зогссонд хүлцэл өчиж, 500,000–5,000,000 төгрөгийн нөхөн олговор олгож байна” гэх хуурамч зар мэдээллийг цахим орчинд линк, холбоосын хамт түгээж байна.

Иймд иргэд та бүхэн баталгаагүй линк, холбоосоор нэвтрэхгүй байх, хувийн болон банкны мэдээллээ оруулахгүй байх, аливаа мэдээллийг тухайн банкны албан ёсны эх сурвалжаас нягталж шалгахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна