ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ГУРВАН ГОЛ ҮЙЛДВЭРТ ЦОХИЛТ ӨГСНИЙ УЛМААС МОСКВА ОРЧМЫН ХОТУУДАД БЕНЗИН ХОМСДОЖ ЭХЭЛЖЭЭ

Moderator
5 цаг 28 минутын өмнө

Москваг шатахуунаар хангадаг гол үйлдвэрүүд Украины нисгэгчгүй төхөөрөмжийн цохилтод өртсөний дараа
нийслэлтэй ойролцоох бүс нутгууд түлшний хямралын шинэ голомт болох эрсдэлтэй байна. Есдүгээр сард
нийт найман үйлдвэр Украины халдлагын улмаас үйл ажиллагаагаа зогсоосон байна.
Калуга муж есдүгээр сарын 23-наас автомашины улсын дугаарын эхний оронгоор тэгш, сондгой өдөр
шатахуун олгох журмыг сэргээсэн байна. Тула, Рязань, Владимир хотуудад станцуудын 40 хувьд бензин
байхгүй эсвэл дараалал үүссэн нөхцөл байдал мууджээ.
Rystad Energy-ийн тооцоогоор ОХУ-ын газрын тос боловсруулах хэмжээ хоногт дөрвөн сая баррель болж,
сүүлийн хорин жилийн доод түвшинд хүрчээ. Энэ нь улирлын хэвийн хэмжээнээс гуравны нэгээр бага
үзүүлэлт. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээллээр, эхний найман сард 32 том үйлдвэрийн ердөө
тав нь халдлагад өртөөгүй байна.
Дэлгэрэнгүй үзэх: https://1drv.ms/b/c/a738760b3e9a1bdc/IQBjuRHbgzo-TaknHN-
dpdAFAWQhaVHjN0RYMj05JH0wL7k?e=Pc8Ncd
PETRO MATAD-ЫН ГАЗ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна