Прокурорын байгууллагаас 2026 оны III улирлын байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдсэн 889 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 18.7 хувиар өсжээ.
Нийт хэргийн 79 хувийг хууль бусаар мод бэлтгэх, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох төрлийн гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд дийлэнх нь Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгджээ.
Мөрдөн байцаалт явуулсан хэргээс 275 буюу 78 хувьд нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Шүүхэд шилжүүлсэн хэргээс 126 буюу 46 хувийг хууль бусаар мод бэлтгэх, 92 буюу 33.4 хувийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, 26 буюу 9.4 хувийг хууль бусаар ан агнах, 10 буюу 3.6 хувийг байгалийн ургамлын хууль бусаар бэлтгэх, 5 буюу 1.8 хувийг ой хээрийн түймэр тавих гэмт хэрэг тус тус эзэлж байна.
Яллах дүгнэлт үйлдсэн 275 хэрэгт 526 хүнийг гэмт хэрэгт буруутган яллагдагчаар татсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна
Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.7 хувиар өсжээ
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна