Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

Moderator
10 цаг 38 минутын өмнө

Төмөр зам доогуурх автозамын Нүхэн гарц” төслийн хоёрдугаар байршил нь Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ4-тэй холбогдох бөгөөд авто зам болон хоёр нүхэн гарц бүхий бүтээн байгуулалт юм.

Авто зам нь 1.48 км урттай 2 урсгалтай, 4 эгнээ бүхий төсөл бөгөөд явган болон дугуйн замтай байх юм. Харин Нүхэн гарц нь тус чиглэлд хоёр байршилд баригдах бөгөөд Геологийн төв лаборатори орчим болон түүнээс урагш ТЭЦ4 -ийн салбар төмөр зам доогуур барина. Тус хоёр нүхэн гарц нь 5 метр өндөр, 28 метрийн урттай байхаар гүйцэтгэж байна.

01M3RFG7QC0M50VMQ0P6QDN31C-DJI_20260916101012_0012_D

Төслийн хүрээнд хууль эрхзүй, эдийн засаг, нийгмийн нөлөөлөл болон тухайн газар ашиглаж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн эрхийг хангах зэрэг олон талт байр суурь бүхий зөвшилцөх хэлцлийг өрнүүлж, өнөөдрийн байдлаар 21 нэгж талбарыг чөлөөлөн бүтээн байгуулалтыг үргэлжүүлж байна.

Төсөл ажлыг эхлүүлснээс хойшхи хугацаанд нүхэн гарцын их биеийг бүтээцийг суурилуулж, замын  гэрэлтүүлэг, гэрлэн дохиог шинэчлэн, замын хайс хашааг барьснаас гадна ус зайлуулах шуудуу шугам холбож, цэвэр усны 600 шугам зэргийг шилжүүлэх ажлыг хийж байна. Төслийн нийт гүйцэтгэл 64 хувьтай байна.

01M3RF0E12XHZR8NKAP2RQKQQ5-DJI_20260916110201_0051_D__2_

Нүхэн гарцын бүтээн байгуулалт нь зөвхөн суурь байгууламж, замын хучилтаар хязгаарлагдахгүй, геологи, геодези зэрэг газрын доорх нөхцөл байдлын судалгаа, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холбоо, гэрэлтүүлэг, гүүр туннелийн бүтээц, ус зайлуулах систем зэрэг дэд бүтцийн цогц ажил юм.

01M3RF1B8120A57KZ43F60Y5ZK-DJI_20000428003002_0580_D

Геологийн төв лаборатори дахь байршлын Нүхэн гарц ашиглалтад орсноор жолооч нар  Гурвалжингийн гүүр, эсвэл Таван шарын нүхэн гарцаар урагш нэвтрэх шаардлагагүй болж, тус нүхэн гарцаар Яармаг, Нисэхийн замтай шууд нийлэх боломжтой болно. Мөн тус зам ашиглалтад орсноор өдөрт 31 мянган машин нэвтэрнэ гэсэн тооцоо судалгаа гаргажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна