Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл хийлээ. Тэрбээр:
"За, бүгдэд нь өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр бидэнтэй хамт хэвлэлийн мэдээллийн уулзалтад хүрэлцэн ирсэнд баярлалаа.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын COP 17-ын хоёр дахь долоо хоногийн хуралдаан хэдийн эхлээд байна.
Юуны өмнө эхний долоо хоногт гарсан гол үйл явдлуудыг товчхон дүгнэе.
Өнгөрсөн долоо хоногт UNCCD-ийн Талуудын төлөөлөгчид Товчооны сонгууль болон хэлэлцэх асуудлын хөтөлбөрийг батлахаас эхлээд Конвенцын стратегийн хүрээ, төсвийн хэрэгжилт, шинжлэх ухаан, технологи, мөн ган, бэлчээр ба малчид, шороон болон элсэн шуурга, шилжилт хөдөлгөөн зэрэг олон сэдвийн хүрээнд гүнзгий, эрчимтэй хэлэлцүүлэг, хэлэлцээ хийлээ.
Бид олон талын байр суурь, тэргүүлэх чиглэлүүдийг сонсож, өөр өөр үзэл бодол, үндэслэлүүдийг анхааралтай авч үзэн, дэлхий нийтийн ач холбогдол бүхий асуудлуудаар идэвхтэй, агуулгатай хэлэлцүүлэг өрнөж байгааг харлаа.
Бидний өмнө тулгарч буй зарим асуудал нарийн төвөгтэй хэдий ч бидний анхаарал яриа хэлэлцээг нээлттэй байлгаж, урагшлах практик, тэнцвэртэй арга замыг эрэлхийлэхэд чиглэж байна.
Урам зориг төрүүлж буй зүйл нь эдгээр хэлэлцүүлгийн туршид Талууд нийтлэг ойлголцолд хүрч, зөвшилцөл бий болгохыг эрмэлзэж буй хүчтэй хүсэл зоригтой байгааг бид мөн харсан явдал юм.
COP17-ын Ерөнхийлөгчийн хувьд бид ажлын шийдвэр гаргах үе шатанд шилжиж байгаа энэ үед хамтын ажиллагааны энэхүү хандлага маш чухал байх болно. Нийтлэг анхаарал хандуулж буй асуудлуудаар урагшлахын зэрэгцээ олон талын ашиг сонирхлыг харилцан нийцэх боломжит хувилбаруудад нэгтгэхийн тулд Талуудыг хэлэлцээнд бүтээлчээр оролцохыг уриалж байна.
Үндэсний түвшний үйл ажиллагаа, арга хэмжээ нь олон улсын хүчин чармайлттай уялдаж, хамтын амлалт болон үр дүнтэй түншлэлээр дэмжигдсэн үедээ хамгийн үр дүнтэй байдаг.
Харин хоёр дахь долоо хоногийн тухайд, өнөөдөр бид Конвенцын 170 гаруй Талаас өндөр түвшний төлөөлөгчдийг Өндөр түвшний хуралдаанд хүлээн авч байна.
Гурван улсын төр, засгийн тэргүүн асан, 70 гаруй сайд болон дэд сайд, мөн төрийн нарийн бичгийн даргын түвшний төлөөлөгчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна.
Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч эрхэмсэг Амина Мохаммед болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын системийн байгууллагууд, олон талт байгаль орчны хэлэлцээрүүдийн өндөр түвшний бусад төлөөлөгчид, 18 олон улсын байгууллага, түүнчлэн 25 улсын парламентын гишүүд болон хотын дарга нар бидэнтэй хамт байна.
Талуудын ийнхүү өргөн хүрээнд, идэвхтэй оролцож байгаа нь цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх, бидний хүлээсэн үүрэг амлалтыг бодит үр дүнтэй үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэх олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг шийдэмгий байдлыг харуулж байна гэж би үзэж байна.
Та бүхний оролцоо нь эрүүл газарт хөрөнгө оруулах нь зөвхөн байгаль орчны зайлшгүй шаардлага төдийгүй эдийн засгийн тэсвэрлэх чадвар, хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн суурь гэдгийг улам бүр хүлээн зөвшөөрч буйн илэрхийлэл юм.
Хоёр дахь долоо хоногт сэдэвчилсэн өдрүүд үргэлжилнэ.
Өнөөдөр Санхүүжилтийн өдөр, үүний дараа Усны өдөр, Газар ба хүмүүсийн өдөр, Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр тус тус үргэлжилнэ.
Сайд нарын түвшний яриа хэлэлцүүлгүүдээр Талууд улс төрийн түвшинд оролцож, үндэсний байр сууриа хуваалцах, эдгээр сэдэвчилсэн чиглэлүүдийн хүрээнд гол тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал бодлоо солилцох боломж бүрдэнэ.
Мөн COP17 нь Бэлчээр ба малчдын олон улсын жилийн хүрээнд болж байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Энэ нь Монгол Улс болон дэлхийн олон орны хувьд онцгой ач холбогдолтой юм.
Энэ бол эрүүл бэлчээр, тогтвортой мал аж ахуй, малчдын нийгэмлэгийн мэдлэг, туршлагад дэлхий нийтийн анхаарлыг илүү ихээр хандуулахын зэрэгцээ илүү хүчтэй түншлэл, хөрөнгө оруулалтыг дайчлах чухал боломж юм.
Монгол Улс энэхүү Тал хээрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг урагшлуулж байгаа бөгөөд энэ нь дэлхийн хэмжээний амлалтуудыг шинжлэх ухаанд суурилсан, хэрэгжүүлэхэд бэлэн, хөрөнгө оруулалт татах боломжтой бодит шийдлүүдтэй холбохын зэрэгцээ газар, ус, уур амьсгал, биологийн олон янз байдлын уялдаа холбоог бэхжүүлэхэд чиглэж байна.
Энэхүү хөтөлбөр нь COP17-ын зорилго болон хэрэгжилтэд чиглэсэн цар хүрээтэй бүрэн нийцэж байгаа бөгөөд хэлэлцээрээс цааш ахиж, газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх, газрын тогтвортой менежмент болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар амлалтуудыг газар дээрх бодит үйл ажиллагаа болгон хувиргахад чиглэж байна.
Баярлалаа" гэв.
"inister of Foreign Affairs B. Battsetseg
Okay, good afternoon, everyone, and thank you for joining us today for the media stakeout.
We have already started the second week of COP17, the seventeenth session of the Conference of the Parties to the United Nations Convention to Combat Desertification.
First, I would like to briefly summarize the key developments of the first week.
Last week, delegations from UNCCD Parties worked on a wide range of issues, starting with the election of the Bureau and adoption of the agenda, and moving into deep and intensive discussions and negotiations on the strategic framework of the Convention, budget implementation, science and technology, as well as various thematic issues, including drought, rangelands and pastoralists, sand and dust storms, migration, and others.
We heard diverse positions and priorities, listened carefully to different perspectives and rationales, and witnessed active and substantive discussions on issues of global importance.
Some of the issues before us are complex, but our focus remains on keeping the dialogue open and finding practical and balanced ways forward.
Encouragingly, throughout these discussions, we have also seen a strong willingness among Parties to seek common ground and build consensus.
This spirit of cooperation will be essential as we enter the decision-making phase of our work. As President of COP17, I call for constructive engagement by the Parties in the negotiations, both to move forward on issues of common concern and to bring diverse interests toward converging options.
National actions and measures are most effective when they are integrated with international efforts and supported by collective commitments and effective partnerships.
As for the second week, today we welcome high-level representatives from more than 170 Parties to the Convention for the High-Level Segment.
Former heads of state and government from three countries, more than 70 ministers and deputy ministers, as well as representatives at the state secretary level, have arrived in Ulaanbaatar.
We are also joined by the esteemed United Nations Deputy Secretary-General Amina Mohammed and other high-level representatives from organizations of the United Nations system, multilateral environmental agreements, 18 international organizations, as well as parliamentarians from 25 countries and city mayors.
I believe that this strong and broad participation by the Parties demonstrates the international community’s shared determination to address desertification, land degradation and drought, and to translate our commitments into meaningful action.
Your presence also reflects growing recognition that investing in healthy land is not only an environmental imperative, but also a foundation for economic resilience, food security and sustainable development.
The second week will continue with thematic days.
Today is Finance Day, which will be followed by Water Day, Land and People Day, and Food Systems and Soil Health Day.
The ministerial dialogues will provide an opportunity for Parties to engage at the political level, share national perspectives, and exchange views on key priorities within these thematic areas.
I would also like to highlight that COP17 is taking place during the International Year of Rangelands and Pastoralists.
This has particular significance for Mongolia and many countries around the world.
It is an important opportunity to bring greater global attention to healthy rangelands, sustainable pastoralism, and the knowledge and experience of pastoralist communities, while mobilizing stronger partnerships and investment.
Mongolia is advancing this Steppe Action Agenda to help connect global commitments with practical, science-based and investment-ready solutions, while strengthening the links among land, water, climate and biodiversity.
This agenda is very much in line with our ambition for COP17 and its implementation-focused scope, moving beyond negotiations and turning commitments into action on the ground through land restoration, stronger drought resilience, sustainable land management and increased investment.
Thank you.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдрийн байдлаар нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөө үйл ажиллагаа явуулж эхэллээ
Ясмин Фуад: Бэлчээрийн асуудлаарх амлалтуудын тухай мэдэгдэл гарсан. Энэ бол Монголын үлдээх өв юм
Амина Мохаммед: Монгол Улсын Засгийн газар болон ард түмэнд талархал илэрхийлье
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ
Б.Батцэцэг: Гурван улсын төр, засгийн тэргүүн асан, 70 гаруй сайд болон дэд сайд, мөн төрийн нарийн бичгийн даргын түвшний төлөөлөгчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1851 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Тээврийн цагдаагийн албанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47, гэмт хэргийн шинжтэй 19 дуудлага бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна