ТЦА-наас сэрэмжлүүлж байна

Moderator
1 цаг 42 минутын өмнө

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт “Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад “Субару” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч урсгал сөрж, “Бонго” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тус тээврийн хэрэгслийн жолооч гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэрэгт Булган аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.

Тормос гишгэсэн ч автомашин шууд зогсдоггүй

 
Судалгаагаар:

 
-60 км/ц хурдтай явж буй автомашины зогсох нийт зай ~36–40 метр байдаг
 
-80 км/ц хурдтай үед энэ зай ~55–60 метр болж нэмэгддэг
 
-100 км/ц хурдтай үед ~80–90 метр хүрдэг

 
Өөрөөр хэлбэл хурд нэмэгдэх тусам зогсох зай хэд дахин өсдөг нь ослын эрсдэлийг нэмэгдүүлдэг.

 
Иймд жолооч та орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулан аюулгүй байдлаа хангаж, #хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна