Прокурорын байгууллагаас сүүлийн өдрүүдэд цахим орчинд яригдаж буй цагдаагийн байгууллагын ажилтан болон нэр бүхий иргэдтэй холбоотой хэргийн талаар прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өглөө.
Цагдаагийн байгууллагад 2026 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг алтны шороон ордны ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэр бүхий компаниас 5 сая ам.доллароор худалдан авахаар гэрээ байгуулсан ч их хэмжээний мөнгө залилуулсан гэх гомдол иржээ.
Гомдол гаргагч нь 2022 оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд хоёр удаагийн гүйлгээгээр нийт 14.7 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар тусгай зөвшөөрлийг худалдан авах болон уурхайн үйл ажиллагаатай холбоотой зардалд нийт 41.9 тэрбум төгрөг зарцуулсан нөхцөл байдал тогтоогджээ.
Шалгалтын явцад иргэн Г нь бусдыг хуурч, зохиомол нөхцөл байдлыг зориудаар бий болгон тухайн компанийн тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэн авсан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон байна. Улмаар 2026 оны наймдугаар сарын 1-ний өдөр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Мөн иргэн Г нь 2020 оны аравдугаар сараас 2025 он хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт хууль бусаар их хэмжээний ашигт малтмал олборлож, байгаль орчинд хоёр тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Энэ хүрээнд нийт 74 техник хэрэгслийг хураан авч, үйл ажиллагааг нь зогсоосон байна.
Түүнчлэн 2022-2025 онд иргэн Г-ийн өөрийн болон хамаарал бүхий компанийн дансаар их хэмжээний орлого орсон бөгөөд татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй нөхцөл байгаа тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар мэдээлэв.
Хэргийг Цагдаагийн ерөнхий газраас байгуулсан ажлын хэсэг шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна