Аюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгааллаа

Moderator
57 минутын өмнө

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.08.10-2026.08.16) нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 29 суманд аюулт үзэгдэл, ослын 59 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 21 иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 31 нь обьектын гал түймэр, 3 нь ой хээрийн гал түймэр, 1 нь үер,  2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 22 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна