Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ энэ сарын 17-28-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Энэ үеэр нийтийн тээвэрт хийгдэж буй зохицуулалтын талаар нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын Сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд мэдээлэл өглөө.
Нийтийн тээврийн бодлогын газрын Сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд “Тус хуралд дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд нийтийн тээврийн 100 автобусаар 17 чиглэлд үйлчилнэ. Авто замын ачааллыг бууруулах зорилгоор Дүнжингарав, Нарантуул худалдааны төв орчмын зарим автозам, зогсоолыг түр хаахаар болсон. Иймээс тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэд болон зорчигчдын эрэлт хэрэгцээг хангах үүднээс богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.
Тухайлбал, 120 мянгат-Дүнжингарав худалдааны төв-Нарантуул худалдааны төв, Офицеруудын ордон-Нарантуул зах-Дүнжингарав худалдааны төв чиглэлд үйлчилнэ. Тус худалдааны төвүүдээр нийтийн тээврийн 13 чиглэлийн 120 тээврийн хэрэгсэл дайран өнгөрдөг бөгөөд тоо болон чиглэлд өөрчлөлт орохгүй” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна